Latest Movies :
Home » , » Олон улсын хүний эрхийн байгууллагынхан Н.Энхбаярыг суллах хэрэгтэйг сануулжээ

Олон улсын хүний эрхийн байгууллагынхан Н.Энхбаярыг суллах хэрэгтэйг сануулжээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүний эрхийг хамгаалагч олон улсын байгууллагууд хамгаалалтандаа авахаар болжээ.

Өнөөдөр 17 цагаас Үндэсний мэдээллийн төвд Английн парламентийн дээд танхимын гишүүн Лорд Смит болон хүний эрхийн хуульч Оюунбаатар нар энэ талаар мэдээлэл хийсэн юм.

Ноён Лорд Смит хэдийгээр Н.Энхбаярыг буруутгасан хэргийн үндэслэл материалтай бүрэн танилцаагүй байгаа боловч түүнийг байцаахгүй байж бараг сар хугацаанд хориод байгаад гайхаж байгаагаа энэ үеэр хэлсэн байна. Аль ч улс оронд сэжигтнээр хорьсон хүнийг удаан хугацаагаар хорьдоггүй.

Олон улсын жишгээр тухайн сэжигтнээр хоригдож байгаа хүний биеийн байдал муудахад мөрдөн байцаалтыг зогсоож эмчилгээнд хамруулдаг юм байна. Тиймээс Н.Энхбаярын эрүүл мэнд муудаж байхад суллах хэрэгтэй гэж үзэж байгаа илэрхийллээ.

Share this article :

Post a Comment

Сэтгэгдэл бичихийг хүсвэл Anonymous сонголтыг сонгоно уу,

 
Support : | |
Copyright © 2011. ХӨТӨЛ САЙТ - All Rights Reserved
Template Modify by
Proudly powered by