Latest Movies :
Home » , » МАХН-ын гишүүд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

МАХН-ын гишүүд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

Дөнгөж сая Үнэсний хэвлэл мэдээллийн төвд МАХН-ын гишүүд дэмжигчид хэвлэлийн хурал зарлаж намын даргаа хэлмэгдэж хоригдож байгаатай хобогдуулан өлсөглөн зарлахаа мэдэгдлээ.

МАХН-ын гишүүд дэмжигчдийн хувьд намын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байгаа мөн өлсөглөн зарлаад биеийн байдал тааруу байхад батлан даалтанд гаргахгүй байгаа зэрэг асуудлуудыг яриад өнөөдрөөс эхлэн засгийн газрын ордоны зүүн талд байрлах хэлмэгдүүлэлтийн хөшөөний дэргэд өлсөглөн зарлахаа мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар нийт 5 гишүүн хуурай өлсөглөн зарлаж эхлэх бөгөөд цаашид  нэмэгдэх хандлагатай байгаа орон нутгаас ирсэн гишүүд дэмжигчид мэдэгдсэн юм.
 Өлсөглөн зарлахаа мэдэгдсэн МАХН-ын гишүүнд Чингэлтэй дүүргийн мянгатын дарга З.Баянсэлэнгэ, Ардчилал, шударга ёс - Монголын залуучуудын холбооны тэргүүн А.Энхболд, Нийгмийн гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Б.Цэрэндорж нар багтаж байгаа юм.
 
Share this article :

Post a Comment

Сэтгэгдэл бичихийг хүсвэл Anonymous сонголтыг сонгоно уу,

 
Support : | |
Copyright © 2011. ХӨТӨЛ САЙТ - All Rights Reserved
Template Modify by
Proudly powered by